Танай буудлыг xRoom-д урьж байна.
xRoom — борлуулалтаа нэмэгдүүлэх шинэ суваг
Орой сул үлдэх өрөөгөө өнөө орой өрөө хайж буй зочдод зараарай.
- Ямар ч шимтгэлгүй
- Урьдчилан төлөгдсөн
- Мөнгө тэр дороо дансанд, ихэвчлэн хэдхэн секундэд
Яагаад xRoom-д нэгдэх вэ?
xRoom бол Улаанбаатарт өнөө орой, өнөөдөртөө өрөө хайж буй зочдыг буудлын сул өрөөтэй холбодог захиалгын суваг.
Орлого
Орой сүүлчийн минутад өрөө хайж буй зочдод танай сул өрөө харагдана. Захиалгын тал гаруй нь орой 21:00-ээс хойш хийгддэг, xroom.mn-ийг нээсний 93% нь гар утаснаас.
Орой сул үлдэх байсан өрөөгөө тухайн орой нь зарна: сүүлийн 90 хоногийн 375 захиалга бүгд ирэхээсээ 1 хоногийн дотор хийгдсэн. Тиймээс xRoom бол оройн сул өрөөгөө нөхөх суваг.
xRoom танаас ямар ч шимтгэл авахгүй. xRoom-ийн орлого нь зочны төлөх 5,000₮ үйлчилгээний хураамж бөгөөд энэ нь захиалгын нийт дүнд зочинд урьдаас харагдана.
Мөнгө
Зочин төлмөгц мөнгө тэр дороо таны дансанд шилждэг, ихэвчлэн хэдхэн секундэд. Сар, долоо хоногийн тооцоо хүлээхгүй.
Зочин захиалахдаа бүрэн төлдөг. Төлбөр баталгаажсаны дараа л захиалга танд ирнэ, төлөөгүй захиалга ирэхгүй.
Ажиллагаа
Захиалга MyHotel-д автоматаар бүртгэгдэж, мэдэгдэл ирнэ. Зочин урьдчилан залгадаггүй: ирэхэд нь 4 оронтой нууц дугаараар тулгаад, буудлынхаа журмаар бүртгэж өрөөг нь өгнө.
Аль өрөөг, ямар үнээр гаргахаа өөрөө шийднэ. Доод захиалга, хугацааны амлалт шаардахгүй: хүссэн үедээ «Миний буудал» (xroom.mn/h) хэсгээс өрөөгөө хаана.
xroom.mn дээр одоо 27 буудал өрөөгөө санал болгож байна. 2023 оноос хойш xRoom-ээр 9,500 гаруй төлбөртэй захиалга хийгдсэн.
Мөнгө хэрхэн очдог. Зочин төлмөгц тэр дороо таны дансанд, ихэвчлэн хэдхэн секундэд.
- Зочин төлнөзахиалахдаа онлайнаар бүрэн төлнө
- Хэдхэн секундэдтөлбөр баталгаажмагц систем шилжүүлнэ
- Таны дансандбүртгүүлэхдээ оруулсан мөнгө орох дансанд
9-р сарын 1-ээс хойш төлөгдсөн 226 захиалгын мөнгөнөөс 216 нь шилжсэн: тал нь 6 секундэд, хамгийн удаан нь 18 секундэд.
xRoom танаас ямар ч шимтгэл авахгүй. xRoom-ийн орлого нь зочны төлөх 5,000₮ үйлчилгээний хураамж.
Мөнгө бүртгүүлэхдээ оруулсан «Мөнгө орох данс» руу шилжинэ.
Бодит эрэлт. Гар утаснаас, орой, тухайн өдөртөө.
xroom.mn нүүр хуудас
2,000 гаруй удаа
2026-10-10 – 10-23
Захиалга гаригаар
44.5%
2026-07-26 – 10-24
Сонголтоос захиалга хүртэл
289
удаа зочид өрөө сонгож төлбөр эхлүүлсэн
138
нь төлбөртэй захиалга болж, 21 буудалд орсон
Захиалга бүгд ирэхээсээ 1 хоногийн дотор, тал гаруй нь орой 21:00-ээс хойш хийгддэг — оройн сул өрөөгөө нөхөх суваг.⁵
Хэрхэн ажилладаг
Бүртгүүлнэ
xroom.mn/partner/join-оос буудлаа бүртгээд, гэрээ байгуулмагц xRoom.mn дээр гарна. Өрөө, үнэ, зураг, мөнгө орох дансаа өөрөө оруулна.
Зочин захиалж, төлнө
Зочин xroom.mn дээр өрөөгөө сонгож, бүрэн төлөөд өөрийн 4 оронтой нууц дугаараа зохионо. Захиалга MyHotel-д автоматаар бүртгэгдэж, танд мэдэгдэл ирнэ.
Мөнгө дансанд, зочин буудалд
Зочин төлмөгц мөнгө тэр дороо таны дансанд шилждэг, ихэвчлэн хэдхэн секундэд. Зочин ирэхэд нууц дугаараар нь тулгаж, буудлынхаа журмаар бүртгээд өрөөг нь өгнө.
Нэгдэх. Танд MyHotel эрх байгаа юу?
- Улаанбаатарын зочид буудал — апп, нууц үг хэрэггүй
- Дутуу зүйл байвал яг юу дутууг нэрлэж харуулна.
4 алхам
Буудал
Буудлынхаа нэр, байршлыг шалгаж батална.
Өрөө, үнэ
Зарах өрөөгөө сонгоод үнэ, зургаа оруулна. Үнийг зөвхөн та оруулна.
Данс
Утсандаа ирсэн кодоор баталгаажуулж, мөнгө орох дансаа оруулна.
Гэрээ
Нөхцөлөө уншиж зөвшөөрөөд гэрээ байгуулмагц xRoom.mn дээр гарна.
Зөвлөмж: буудал дээрээ байхдаа бүртгүүлбэл байршлаа утсаараа тэмдэглэнэ.
MyHotel эрхгүй бол буудлаа энд өөрөө бүртгэнэ үү.
Буудлаа бүртгэхТүгээмэл асуулт
Мөнгө ба шимтгэл
Үгүй. xRoom танаас ямар ч шимтгэл авахгүй. xRoom-ийн орлого нь зочны төлөх 5,000₮ үйлчилгээний хураамж бөгөөд энэ нь захиалгын нийт дүнд зочинд урьдаас харагдана.
Мөнгө хүлээгдэхгүй: зочин төлмөгц систем таны бүртгүүлэхдээ оруулсан данс руу шилжүүлэг хийдэг. 9-р сарын 1-ээс хойш төлөгдсөн 226 захиалгын мөнгөнөөс 216 нь шилжсэн: тал нь 6 секундэд, хамгийн удаан нь 18 секундэд.
Тоо амлах боломжгүй: байршил, үнэ, өрөөнөөс хамаарна. Сүүлийн 30 хоногт xRoom-ээр 138 төлбөртэй захиалга 21 буудалд орсон. Захиалга бүгд ирэхээсээ 1 хоногийн дотор, тал гаруй нь орой 21:00-ээс хойш хийгддэг — оройн сул өрөөгөө нөхөх суваг.
Үгүй. xRoom-д зарах үнээ зөвхөн та өөрөө оруулна, хүссэн үедээ «Миний буудал» хэсгээс засна. xRoom-ээр захиалагдсан өрөөний тал орчим нь 90–120 мянган төгрөгийн үнэтэй.
Ажиллагаа
xRoom зөвхөн MyHotel-д тухайн шөнө сул харагдаж буй, таны xRoom-д нээсэн өрөөг зардаг. Ресепшнээр орсон зочдоо MyHotel-д бүртгэвэл давхцахгүй. Бүртгэдэггүй бол xRoom-д цөөн өрөө нээх, дүүрсэн орой «Миний буудал» хэсгээс «Өнөө шөнө дүүрсэн» дарах нь найдвартай.
Захиалга MyHotel-д автоматаар орж, мэдэгдэл ирнэ. Зочин урьдчилан залгадаггүй; ирэхэд нь өөрийн 4 оронтой нууц дугаараар тулгаад, буудлынхаа журмаар бүртгэж өрөөг нь өгнө.
Үндсэн системээ солих шаардлагагүй. xRoom сул өрөөг MyHotel-ээс уншдаг тул MyHotel-ийг зөвхөн xRoom-д зориулж (өрөө, үнэ, xRoom-ийн захиалга) ашиглаж болно. Ресепшнээр орсон зочдоо хоёуланд нь бүртгэх эсвэл xRoom-д нээсэн өрөөгөө хаах шаардлагатай.
xRoom дээр та «Зочид буудал» ангилалд өөрийн нэр, зураг, үнээрээ харагдана. Ямар өрөө, ямар үнээр гаргахаа та шийднэ. Зочин ирэхээсээ өмнө бүрэн төлсөн байдаг.
Гэрээ ба мэдээлэл
Тийм: бүртгэлийн сүүлийн алхамд нөхцөлөө уншиж зөвшөөрснөөр цахимаар гэрээ байгуулна, бүтэн текст «Бүтэн гэрээ ›» хэсэгт. Доод захиалгын шаардлага байхгүй, хүссэн үедээ «Миний буудал» хэсгээс өрөөгөө хаана.
Ирээгүй зочин болон зочны бүртгэлийн нөхцөл гэрээнд бий — бүртгэлийн «Бүтэн гэрээ ›» хэсгээс уншина.
Асуулт үлдсэн үү? Буудлаа одоо өөрөө бүртгээрэй. Нэгдэх ›
Нэгдэх хүсэлт: Сул өрөөгөөорлого болго
Бүртгэл түр хаалттай байна. Утасны дугаараа үлдээвэл нээгдмэгц линкийг SMS-ээр илгээнэ.
Нэгдэх хүсэлт




